Chin-Undram Odsuren – If you find me and I find you

354

Chin-Undram Odsuren  – Bachelor in International Relations. IE University.

Reading:

If you find me and I find you (Хэрвээ чи намайг, би чамайг олбол )  by B. Ariunsanaa.

If you find me and I find you
We will rent a small room
With window an a quiet street.
We will turn on the dim yellow light,
Fuzzy jazz, or whatever you like
Forget the problems of yesterday and today
Dance until dawn without any signs of sleep.

If you find me and I find you
I will sit next to you and hold your hands
Under the table, and warm them for you.
If you find me and I find you
I will wear your shirt in your absence
Snuggle up in a warm blanket
Fall asleep and wait for you.
I will wake up at dawn without waking you,
Watch you sleep calmly and peacefully.

When you find me and I find you
I hope to recognize you.
I dare to try, to believe,
And to not regret
I wish to take you as you are,
With my eyes closed and ears covered.

If you find me and I find you
I want to feel and make you feel
That it is always you and only you
I have been searching for.
Will you find me and I find you?
Will you wait?
Will you stay?

Хэрвээ чи намайг, би чамайг олбол,
Умгар ч хамаагүй байрны
Чимээ багатай зам дагуу цонх нь байрладаг
Жижигхэн өрөө хөлсөлж сууна.
Бүдэг шар гэрэл асаагаад,
Бүдэг жазз, эсвэл чиний дуртай аянд
Өчигдөр, өнөөдрийн асуудлуудаа марттал
Үдшийн бүрийд унтах шинжгүй эргэлдэнэ.

Хэрвээ чи намайг, би чамайг олбол,
Хажууд чинь суугаад, ширээн доогуур
Гарыг чинь чанга атгаад, дулаацуулж сууна.
Хэрвээ чи намайг, би чамайг олбол,
Эзгүйд чинь цамцыг чинь өмсөөд
Дулаахан хөнжилдөө шургаж ороод
Чамайг ирэхийг унтаж хүлээнэ.
Үүрээр чамайг сэрээлгүй босоод,
Амгалан, тайван дугхийх
Чиний унтахыг удаан, удаан ажиглаж сууна.

Харин
Чи намайг, би чамайг олбол,
Тааралдвал алдахгүй танихсан.
Харамсахгүй зориглохсон,
Хичээх юмсан, итгэх юмсан,
Нүдээ аниад, чихээ таглаад,
Чиний зөвд итгэх юмсан.

Хэрвээ чи намайг, би чамайг олбол,
Чамайг, чамайг л хайж байснаа,
Мэдрэх юмсан, мэдрүүлэх юмсан.
Чи намайг, би чамайг олох болов уу?
Хүлээх болов уу?
Үлдэх болов уу?

Category